Хандалт

Талархлын үг

Намайг хүндэтгэн блогоор маань зочилсон танд маш их баярлалаа. Таныг дахин миний хүсэл мөрөөдлийн далайгаар аялана гэдэгт итгэлтэй байна. Таныг гүнээ хүндэтгэсэн RappeR 25.

1/24/11

Таны энэ өдрийн амгаланг эрье!

 
Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амгаланг эрж, миний бие мэндчилж байна. Интернэт гэх технологийн дэвшил манай улсад нэвтрээд чамгүй олон жил өнгөрчээ. Түүнчлэн үүнийг дагаад олон ч шинэ дэвшилтэт зүйл бий болсон билээ. Мэдээж үүний нэг төлөөлөл нь блог гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Би хувьдаа одоогоос 2 жилийн өмнө блог гэх зүйлийн талаар анх мэдээлэл авч, ач холбогдол болон үр өгөөжийг нь өөрийн биеэр мэдрэхийг үнэхээр их хүсч байсан маань саяхан мэт санагдаж байна. Өмнө нь гэхдээ 2 ч удаа блог гэх зүйлийг нээж, ажиллуулж байсан ч тодорхой шалтгааны улмаас дорвитой нэг үр дүнд хүрч чадаагүй юм. Харин энэ удаад нэлээн бодож тунгаасны эцэст энэхүү блогийг ажиллуулж, мэдээ мэдээлэл нийтлэн, цахим ертөнцийн нэг томоохон төлөөллөөр хүчээ сориод үзье гэж бодлоо.Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд энэхүү цахим хуудас нь блог болохоос биш бидний сайн мэдэх варез болон шейр сайт биш юм шүү. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, энэхүү блог нь таны хэрэгцээг бүрэн дүүрэн хангах зорилготойгоор ажиллахгүй бөгөөд гагцхүү хувийн ашиг сонирхлын үүднээс ажиллах юм. Гэхдээ таны оюунд бага ч болов мэдлэгийг олгоно гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ энэ дашрамд хэлэхэд таатай байна. Муу ч, сайн ч ямар ч байсан блогийг маань дэмжиж, хэзээд хамттай байна гэдэгт итгэлтэй байгаа шүү. Ингээд та бүхэндээ блогийн дотоод журам болон ямар чиглэлүүдээр мэдээ мэдээлэл нийтэлж байх, мөн блогт хэрхэн гишүүн болж, бүртгэл үүсгэх, хэрхэн сэтгэгдэл үлдээх талаар дэлгэрэнгүй байдлаар таницуулъя.


Блогийн журам
  1. Нийтлэгдсэн мэдээ мэдээллүүд нь цөм оюуны өмч учираас хуулбарлан ашиглах, өөр зориулалттайгаар хэрэглэхийг хатуу хориглоно.
  2. Блогийг бусдыг буруу зүйлд уриалан дуудах, уруу татах, садар самуун явдлыг сурталчилах, гэмт хэргийн талбар болгох зэргийг хатуу хориглоно. 
  3. Сэтгэгдэл үлдээхдээ бусдыг гутаан доромжлох, нэр төрд нь халдах, зүй бус үг хэрэглэхийг хатуу хориглоно.  
  4. Блогийн линк хаягийг зөвшөөрөлгүйгээр бусад сайт болон блогуудад байршуулахыг хатуу хориглоно.


Блогийн мэдээний төрлүүд 
  1. Ухаарахуй /Сургамжит өгүүллэг/
  2. Торгон агшин /Спорт/
  3. Миний сайн найзууд /Танилцуулга/
  4. Та мэдэх үү? /Асуулт, хариултын тэмцээн/
  5. 7 хоногийн онцлох хүн /Анализ/
  6. Амжилтанд хүрэх зам /Оддын танилцуулга/
  7. Уран бүтээл төрөх агшин /Хувийн мэдээлэл/
  8. Зөвлөгөө /Тусламж/
  9. CrystaL LyricS хамтлаг /Хувийн мэдээлэл/
  10. Эрүүл мэнд /Тусламж/ 
  11. Зургийн цомог /Төрөл бүрийн зураг/ 
  12. Мэдэгдэл /Блогтой холбоотой/...........одоогоор ингэж төлөвлөөд байна. Мөн танд санал болгох шинэ булан байвал сэтгэгдэл дээр үлдээхэд болохгүй гэх газар байхгүй шүү дээ.


Сэтгэгдэл үлдээх
  • Post a comment гэсэн хэсэг тухайн нийтэлсэн мэдээний доор байх ба мөн comment as гэсэн сонголт бий. Үүнд нийтдээ 7 сонголт байх бөгөөд та хамгийн доод хэсэгт байрлах Аnonymous, Name/URL гэсэн 2 сонголтын аль нэгийг нь сонгож сэтгэгдэл үлдээх боломжтой. Хэрвээ та блогийн гишүүн бол Google ID гэсэн сонголтыг сонгож сэтгэгдлээ үлдээж ч болох юм. 
  • Anonymous гэдэг сонголт нь сэтгэгдэл үлдээх хамгийн хялбар арга бөгөөд гагцхүү тухайн сэтгэгдлийг үлдээхдээ ямар нэгэн нэршил ашиглах боломжгүй юм.
  • Name/URL гэдэг сонголт нь сэтгэгдэл үлдээхэд хамгийн тохиромжтой сонголт юм. Өөрөөр хэлбэл та сэтгэгдлээ ч үлдээнэ, мөн таны нэр ч бичигдэх боломжтой юм. URL гэдэг дээр ердөө ямар нэгэн сайт болон блогийн линкийг бичээд л болох нь тэр. Жиш нь : www.setge.mn, www.goodreamz4all.blogspot.com гэх мэт.



 





No comments:

Post a Comment