За өнөөдөр мэндчилгээ булангийнхаа нэгэн чухал дугаарыг хүргэж байна. Өнөөдөр бол 2-р сарын 2-ны өдөр. Жил бүрийн энэ өдөр надад маш эрхэм өдөр байдаг юм. Учир нь энэ хорвоод намайг 10 сар гэдсэндээ тээж, 18 жил өсгөж хүмүүжүүлж, өдий зэрэгт хүргэсэн ачлал буянт ээжийн минь төрсөн өдрийн баяр тохиодог юм.