Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Блогийн маань торгон агшин хэмээх булангаараа та бүхэнтэйгээ уулзаж буйдаа туйлаас баяртай байна. Энэхүү булангаараа спорт сонирхогч, үзэгч, хөгжөөн дэмжигчид бидний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн, дахин давтагдашгүй спортын гайхалтай мөчүүдийн талаар өгүүлэх юм. Хамгийн эхний мэдээгээрээ хүмүүсийн хамгийн ихээр хичээллэх дуртай спортуудын нэг болох сагсан бөмбөгтэй холбоотой тэр тусмаа АНУ-н Үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-н 2007-2008 оны улирлын аваргын төлөөх тоглолтын талаар өгүүлэх гэж байна. Магадгүй та аан, Big Three-н хүсэл мөрөөдөл биелсэн тэр мөч үү? гэж хэлж эсвэл бодож байж болох юм. Тиймээ, тэр мөчийн талаар дэлгэрэнгүйгээр өгүүлэхийг хүссэн юм. NBA-д тоглож буй тоглогч бүрт нэг хүсэл мөрөөдөл бас нэг зорилго байдаг. Тэр нь баян болж, од болж, их мөнгө олж тансаг харшид амьдрах бус. Харин аваргын бөгжийг зүүх явдал байдаг юм.
Гэхдээ аваргын бөгжийг зүүх тийм ч амар биш. Үүнд мэдээжийн хэрэг нэг атгасан гар шиг хамт олон, авъяаслаг тоглогчид, ухаалаг дасагалжуулагчид нэн чухал үүрэгтэй. Үүнээс гадна аваргын бөгжийг зүүх чин хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Үүнийг 2007-2008 оны улирлын аварга Boston Celtics баг бэлхнээ гэрчилж, бодиттойгоор харуулж чадсан билээ. 2007-2008 оны улирал эхлэхийн өмнө NBA-н зуны солилцоо наймааны цонх явагдаж эхлэх үед олныг цочроосон нэг томоохон үйл явдал болсон юм. Тэр нь Western Conference-н Minnesota Timberwolves багаас KG буюу Kevin Garnett мөн Seattle Super Sonicks багаас Ray Allen гэсэн 2 супер тоглогчийг Boston Celtics баг өөрийн эгнээндээ нэгтгэлээ гэсэн мэдээлэл байв. Энэ нь ч үнэхээр үнэн байж, удалгүй Boston Celtics багийн удирдлага хэвлэлийн баг хурал зарлаж КG 5, Аllen 20 гэсэн дугаартайгаар ирэх улиралд тоглохоор болсон тухай олон нийтэд зарлав.
Энэ үеэс Big Three гэсэн нэр дэлхий дахинаа түгэх болсон юм. Сэтгүүлчид тэднээс та гурав яагаад нэг багт хамт тоглохоор болов гэж асуухад бүгд нэг дуугаар бид аваргын цомыг өргөж, аваргын бөгж зүүхийг үнэхээр, бүр маш их хүсч байна гэж хариулсан юм. KG болон Allen нарыг Boston-д ирэхээс өмнө энэ баг тэр чигтээ дампуурлаа зарлахын ирмэг дээр тулж ирээд байсан гэж хэлэхэд болно. Ганц багаа чирж явсан нь The Truth буюу Paul Pierce байлаа. Тэд Плэй-Оффт ч шалгарч чадахгүй байсаар олон ч улирлыг ардаа үдсэн байсан юм. Түүнтэй нэгэн адил замыг KG болон Аllen нар туулсан гэж хэлэхэд болно. Нэг ёсондоо тэднийг нэгдэж, нэг баг болохоос өмнөх байдал нь гурван өөр багт гурван шилдэг тоглогч нэг нэгээрээ тоглож байсанд орших юм. Магадгүй тэр чигээрээ цаг хугацааг өнгөрөөсөн бол аварга авч чадахгүй гэдгийг Big Three ухамсарласан байх. Харин Big Three нэгдсэнээр байдал эрс өөрчлөгдсөн гэж хэлж болно. Тэдэн дээр нэмэгдээд өмнө нь аварга авч үзээгүй, мөн аваргын бөгжийг зүүхийг тэсэн ядан хүлээж байсан хашир туршлагатай холбогч Sam Cassell, 3 онооны мастерууд болох James Posey, болон Eddie House, мөн төвийн байрлал дээр сайн тоглолтыг үзүүлдэг P.J.Brown гэх мэт тоглогчид нэгдсэн юм. Мөн авъяаслаг залуу тоглогчид болох Rajon Rondo, Leon Powe, Glen Davis, Kendrick Perkins зэрэг тоглогчид Boston-ий бүрэлдэхүүнд багтаж байлаа. Энэ л үеэс уналтанд ороод байсан Boston Celtics баг олон жил шалгарч чадаагүй байсан Плей-Оффт шалгарч, цаашлаад хүсэн хүлээж байсан аваргын цомоо өргөх урт аялалдаа гарсан юм. Тэд улирлыг гайхалтай эхлүүлж, бас өрнүүлсээр плей-офф эхлэх үед өөрийн Eastern Conference төдийгүй NBA-г хожил, хожигдлын харицаагаараа тэргүүлж байв. Play-Off-н эхний шатанд Atlanta Hawks /4:3/, 2 дахь шатанд Хаан Жеймсээр ахлуулсан Cleveland Cavaliers /4:3/, Conference Final-д Detroit Pistons-ийг /4:2/ буулган авч, 2007-2008 оны NBA-н улирлын аваргын төлөөх тулаанд алдарт Los Angeles Lakers багтай таарав.
Уг тулаан нийт 6 тоглолтонд шийдэгдсэн бөгөөд Boston Celtics-д улиралд илүү хожил байгуулсан гэдэг үзүүлэлтээрээ эхний 2 тоглолтыг талбай дээрээ хийх сайхан боломжийг эдлэх эрхтэй болов. Тэр боломжийг ч алдалгүй эхний тоглолтонд The Truth-н гайхалтай тоглолтын ачаар 98:88 харицаатайгаар аваргын цуврал дахь эхний хожлоо авсан бөгөөд энэ тоглолтонд The Truth хөлөндөө бага зэрэг бэртэл авч тоглолтыг түр орхисон ч төд удалгүй талбай дээр эргэн гарч ирж фанатуудыг баярлуулсан гайхалтай мөчийг бий болгосон юм.
Гарч ирээд 2 ч удаа 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэн багтаа хэрэгтээ 6 оноог авчирсан юм. Энэ тоглолтонд The Truth 22 оноо, 4 самбар гэсэн үзүүлэлтийг үзүүлсэн. Харин 2 дахь тоглолтонд багийн залуу тоглогч Leon Powe-н өөртэй итгэлтэй тоглолтын хүчинд Sasha Vujacic-н машин мэт шидэлттэй байсан хожлын оноонуудыг үнэ цэнэгүй болгон 108:102-оор ялалт байгуулж чадсан юм. Цувралын 3 дахь тоглолт Los Angeles Lakers-н Staples Center-т болсон бөгөөд энэ тоглолтонд Kobe Bryant тэргүүтэй Lakers-н тоглогчид талбай дээр арай илүү сайн тоглож энэ цувралийн эхний хожлоо авсан юм. Энэ тоглолтонд Ray Allen шидэлтээ маш сайн гүйцэтгэж 25 оноог авсан ч баг нь 81:87-оор хожигдсон юм. Харин 4 дэхь цуврал ерөнхийдөө энэ 2 багийн аль нь 2007-2008 оны аварга багаар тодрох вэ гэдгийг шийдэх үндсэн шалгуур байлаа. Энэ тоглолтонд Boston-ыхон аварга авах чин хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдсөн гэлтэй гахйалтай тоглож, Big Three урьдын адилаар 10-аас дээш оноогоо авч, мөн Eddie House, James Posey гэсэн мэргэн буучид шидэлтүүдээрээ багийнхаа хожилд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд түүнийхээ ачаар айлын талбай дээр 97:91-ээр маш чухал ялалт байгуулж чадсан юм.
5 дахь цуврал тоглолт аль аль багт маш чухал тоглолт байлаа. Энэ тоглолтонд Lakers-нхэн талбай дээрээ маш сайн тоглолтыг үзүүлж цувралыг 2:3 болгож ойртуулж чадсан юм. Харин цувралын 6 дахь тоглолт бол Big Three төдийгүй багийн нийт хамт олны хүсэн хүлээж байсан тэр л мөчийг авчирсан тоглолт болсон юм. Энэ тоглолтонд багийн тоглогчид бүгд жигд тоглолтыг үзүүлж, хэн ямар үүрэг гүйцэтгэх ёстой түүнийгээ бүгд сайтар биелүүлж чадсан юм. Энэ тоглолтонд KG 26 оноо 14 самбар, The Truth 17 оноо, 10 дамжуулалт гэсэн үзүүлэлтээр double-double гүйцэтгээсэн бөгөөд Ray Allen 3 онооны нийт 7 шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн байна. Энэ тоглолт одоог хүртэл сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуучууд болон хөгжөөн дэмжигчдийн сэтгэл зүрхэнд тодоос тод үлдсэн гэдэгт итгэлтэй байна. Тэднийг аваргын бөгжийг зүүхэд багийн ахлах дасгалжуулагч Doc Rivers болон хашир туршлагатай тоглогчид үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан юм. Энэ улиралд тэдний багаас Kevin Garnett шилдэг хамгаалан тоглогчийн шагнал, Doc Rivers шилдэг дасгалжуулагчаар шалгарсан бөгөөд All Star Game-д Big Three орж, Eastern Conference-г Doc Rivers дасгалжуулсан юм.
Сүүлд нь та бүхэндээ тэдний 2007-2008 оны улиралд үзүүлсэн багийн нийт тоглогчдын амжилт, бүх л үзүүлэлт болон энэ багтаа холбоотой хэсэг зургийн цомгийг үзүүлье.
Player | MIN | FGA | FGM | PCТ | FTA | FTM | PCT | RPG | APG | PF | PTS | PPG | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Paul Pierce | 80 | 2874 | 1098 | 509 | .464 | 485 | 409 | .843 | 5.10 | 4.5 | 200 | 1570 | 19.6 | |||
Kevin Garnett | 71 | 2328 | 990 | 534 | .539 | 336 | 269 | .801 | 9.20 | 3.4 | 163 | 1337 | 18.8 | |||
Ray Allen | 73 | 2624 | 986 | 439 | .445 | 237 | 215 | .907 | 3.70 | 3.1 | 147 | 1273 | 17.4 | |||
Rajon Rondo | 77 | 2306 | 713 | 351 | .492 | 175 | 107 | .611 | 4.20 | 5.1 | 187 | 814 | 10.6 | |||
Leon Powe | 56 | 809 | 269 | 154 | .572 | 193 | 137 | .710 | 4.10 | 0.3 | 127 | 445 | 7.9 | |||
Sam Cassell | 17 | 1273 | 532 | 233 | .385 | 144 | 127 | .840 | 1.80 | 2.1 | 98 | 616 | 7.6 | |||
Eddie House | 78 | 1408 | 531 | 217 | .409 | 36 | 33 | .917 | 2.10 | 1.9 | 114 | 584 | 7.5 | |||
James Posey | 74 | 1821 | 414 | 173 | .418 | 115 | 93 | .809 | 4.4 | 1.5 | 182 | 545 | 7.4 | |||
Kendrick Perkins | 78 | 1912 | 348 | 214 | .615 | 183 | 114 | .623 | 6.10 | 1.1 | 242 | 542 | 6.9 | |||
Tony Allen | 75 | 1373 | 389 | 169 | .434 | 181 | 138 | .762 | 2.20 | 1.5 | 168 | 494 | 6.6 | |||
Glen Davis | 69 | 940 | 221 | 107 | .484 | 150 | 99 | .660 | 3.0 | 0.4 | 160 | 313 | 4.5 | |||
P.J. Brown | 18 | 209 | 41 | 14 | .341 | 16 | 11 | .688 | 3.80 | 0.6 | 29 | 39 | 2.2 | |||
Gabe Pruitt | 15 | 95 | 39 | 14 | .359 | 2 | 1 | .500 | 0.50 | 0.9 | 10 | 32 | 2.1 | |||
Scott Pollard | 22 | 173 | 23 | 12 | .522 | 22 | 15 | .682 | 1.70 | 0.1 | 43 | 39 | 1.8 | |||
Brian Scalabrine | 48 | 512 | 94 | 29 | .309 | 20 | 15 | .750 | 1.60 | 0.8 | 63 | 88 | 1.8 |
Жич : Тодруулсан тоглогчид нь тухайн жил гарааны 5-д гарч тоглож байсан тоглогч нар болно.
Мөн дээрх үзүүлэлт 2007-2008 оны улиралд үзүүлсэн нийт үзүүлэлт болно.
- G - Тоглосон тоглолт
- MIN - Тоглосон минут
- FGA - Чөлөөт шидэлтийн тоо
- FGM - Чөлөөт шидэлтээ амжилттай болгосон тоо
- PCT - Чөлөөт шидэлтийн хувь
- FTA - Торгуулийн шидэлтийн тоо
- FTM - Торгуулийн шидэлтээ амжилттай болгосон тоо
- PCT - Торгуулийн шидэлтийн хувь
- RPG - Дундаж самбараас бөмбөг авалт
- APG - Дундаж оновчтой дамжуулалт
- PF - Алдаа хийсэн тоо
- PTS - Авсан оноо
- PPG - Дундаж оноо
Тэд энэ бүрэлдэхүүнээрээ гайхамшгийг бүтээж чадсан. Фанатууд бид тэдний гайхамшигтай тоглолт, мартагдахын аргагүй дурсамжуудыг хэзээд санаж, дурсаж байх болно. Boston Celtics-ууд биднийг олон аваргын цом, аваргын бөгж, олон сайхан амжилт хүлээж байна.
Boston Celtics Is Best Team In NBA All Time!
No comments:
Post a Comment