Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэх гэж буйдаа таатай байна. Бидний хамгийн ихээр шимтэн үзэж сонирхдог спорт бол сагсан бөмбөг тэр тусмаа АНУ-н үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA билээ. Энэ удаад та бүхэндээ сонин хачин булангаараа NBA-н үе үеийн тоглогчдын хочийг толилуулахаар зорьлоо. Хоч гэхээр гайхаж байж болох юм. Тэгвэл анх NBA үүсэн хөгжиж, тоглолтууд явагдаж эхэлснээс хойш сагсан бөмбөгийн spectator буюу судлаач, шинжээчид тамирчдад хоч өгөх зуршлыг бий болгосон байна.
Харин энэ нь хожим NBA-д зайлшгүй байх ёстой зүйл мэт болж хувирсан бөгөөд сүүлд нь тоглогчид өөр бусдыгаа хочилдог болсон байна. Энэ нь нэг талаасаа бие биенийгээ тоглолтын дундуур нэрээр нь дуудахад хэт их хугацаа шаардагддаг учир хочиор нь дуудах нь амар байдаг ба нөгөө талаасаа NBA-н тоглогчид хэзээний л хошин, хөгжилтэй байж, эмоцоо ил гаргадаг хүмүүс байдагтай холбоотой юм. Нэг зүйлийг нэмж хэлэхэд зарим нэг тоглочдод бүр 3 ч хоч байх тохиолдол байдаг байна. Харин миний бие аль болох та бүхний мэдэхгүй гэсэн хочийг нь тайлбартай нь нийтэллээ. Магадгүй та өөрийнхөө шүтэж, дэмжиж явдаг тоглогчийнхоо төдийгүй бусад олон ч тоглогчдын хочийг энэхүү мэдээллээс мэдэж авч болох юм. Ингээд та бүхэн тоглогчдын хочуудтай дэлгэрэнгүй байдлаар танилцана уу.
3D -Борис Диао /Олон талт тоглолтоос нь шалтгаалж/
The Admiral - Дэвид Робинсон /Тэнгисийн цэргийн ИС-д сурч байсан/
Agent Zero - Гилбэрт Арэнас
A.I - Аллэн Айвэрсон /Овог нэрний товчлол/
Air Canada - Винс Картэр /Торонтод тоглож байсан үедээ/
AK-74 - Андрей Кирилэнко /Орос улсын тамирчин/
BD - Барон Пэвис
The Basketball Jesus - Ларри Берд /Цагаан арьст тоглогч байсан/
B-Roy - Брэндон Рой
Big Ben - Бэн Уаллас /Том биетэй учираас/
The Big Diesel - Шакил Ониль
C-Webb - Крис Уэбб
D12 - Двайт Ховард /Нэр болон өмсгөлийн номер/
Damp - Эрик Дэмпийр
D-Miles - Дариус Майлс
D-Wade - Двейн Вейд
Dr.J - Жулиус Ирвинг
Du - Крис Духон
Dynasty - Яо Мин
EB - Элтон Брэнд
EO50 - Эмэка Окафор /Овог нэр болон өсгөлийн номер/
Fat - Эддий Карри /Жингээ барьж чаддаггүй/
Felts - Рэймонд Фэлтон
Floppy - Ману Жинобили /Хурдтай учираас/
G-Force - Жэралд Уаллас /Нэр болон тэсрэлттэй тоглолтыг илтгэсэн/
Grandmama - Лэрри Жонсон /Конвэрсийн рекламд эмээгийнхээ дүрд тоглосон/
Hair Canada - Стив Нэш /Их үстэй тоглогч, мөн Канадын шигшээ багийн тамирчин/
Hedo - Хэдо Туркоглу
Iggy - Андрэй Игуадала
LBJ - Лэброн Жэймс /Овог нэрний товчлол/
Jesus Shuttlesworth - Рэй Аллэн /Кинонод тоглосон дүрээр нь/
The Jet - Жэсон Тэрри
J-Rich - Жэсон Ричардсон
J.J - Жо Жонсон
KG - Кэвин Гарнэтт
Killer - Рэжжи Миллэр /3 онооноос аймшигтай шиддэг байсан/
Little Ben - Бэн Гордон
Little General - Эвери Жонсон /Жижиг биетэй байсан/
Lo - Ламар Одом
L-Train - Ламаркус Олдриж
Lu - Луол Дэнг
Il Mago - Андрэй Барниани /Италиар ид шид гэсэн утгатай/
The Mamba - Коби Брайант
The Matrix - Шон Мэрион
Mr.Big Shot - Чонси Биллапс /Чухал шидэлтийг яг таг оновчтой болгодог/
Nique - Доминик Уилкинс
Noch - Андрэс Носиони
Oh My Bosh - Крис Бош
Rip - Ричард Хэмилтон
Q - Күэнтин Ричардсон
R-Wall - Рашид Уаллас /Хана мэт хамгаалалт үзүүлдэг/
Starbury - Стефон Марбури
STAT - Амарэ Стодмайр /Үзүүлэлт,Өндөр, Авъяас гэсэн үгсийн нэгдэл/
T-Mac - Трэйси Макгрэйди
TP - Тони Паркэр
The Palace Prince - Тэйшон Принц
White Chocolate - Жусон Уиллиамс
Wild Thing - Андэрсон Варежао /Тэсрэлттэй тоглолттой/
Z - Зидрунас Илгаускас
ZO - Алонзо Морнинг
The Truth - Пол Пирс /Үнэн хэзээд түүний талд байдаг/
CP3 - Крис Пол /Овог нэр болон өмсгөлийн дугаар/
Айвэрсон THE-ANSWER, BUBBA-CHUCK, A.I3,
ReplyDelete