За өнөөдөр мэндчилгээ булангийнхаа нэгэн чухал дугаарыг хүргэж байна. Өнөөдөр бол 2-р сарын 2-ны өдөр. Жил бүрийн энэ өдөр надад маш эрхэм өдөр байдаг юм. Учир нь энэ хорвоод намайг 10 сар гэдсэндээ тээж, 18 жил өсгөж хүмүүжүүлж, өдий зэрэгт хүргэсэн ачлал буянт ээжийн минь төрсөн өдрийн баяр тохиодог юм.
Хүүгийнхээ өмнөөс халуунд халж, хүйтэнд хөрч, аливаа саадыг даван туулдаг ээж минь надад хэн бүхнээс илүү эрхэм дээд хүн билээ. Таны минь өнөөдрийг хүртэл надад зориулсан хайр халамж, намайг хүмүүжүүлсэн агуу ухаарал, сургамж, хүүгийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй таны өгөөмөр зан чанар энэ бүхэн сэтгэлд минь юу юунаас илүү үнэ цэнэтэй. Өөрийн энэ бичил блогоороо дамжуулан тандаа төрсөн өдрийн баярын тань гал халуун мэндийг хүргье. Та минь 100 насалж 6-даа таяг тулаасай билээ гэж хүсэн ерөөе. Тандаа хүү нь шүүдрийн усыг түүж цай чанаж өгч чадахгүй ч гэлээ таныгаа бодолд орон санаашран суухад тань сэтгэл зүрхээрээ хөгжөөж, баяр баясал авчирч чадна. Тандаа хүү нь алган дээрээ өндөг хайрч өгч чадахгүй ч гэлээ насан туршдаа таныгаа шүтээн болгон мөнхөлж, ачийг тань хариулахын төлөө энэ биеэрээ зүтгэж, тэмцэж, сайн хүн болон ирээдүйдээ нэрийг тань сэвтээхгүй байж чадна. Мөн амлаж байна.

Ээжлээ хайртай шүү.
ReplyDeleteхэ хэ хэ алдаа гарлаа. Ээждээ хайртай шүү.
ReplyDelete