Энэ өдрийн мэндийг блогоор маань зочилдог нийт хүмүүстээ хүргье. Өнөөдөр мэндчилгээ булангийнхаа 2 дахь дугаарыг хүргэх гэж байна. Энэ удаа удахгүй төрсөн өдөр нь болох гэж буй анд найз Сэр-Од буюу Сэркодоо төрсөн өдрийн баярын гал халуун мэндийг дэвшүүлж байна. Сэркогийн хувьд энэ хорвоо дээрх миний хамгийн дотны найз минь бөгөөд эрхэм хүмүүсийн маань тоонд ч зүй ёсоор ордог хүн юм.
Бид 2 найзалж, нөхөрлөөд бараг 7 жилийг ардаа үджээ. Анх 10 жилд байхдаа 7-р ангиасаа эхэлж найзалсаар өдийг хүрэхдээ бие биендээ гомдож тунирхаж байснаас нэг ч удаа салж, үерхэл нөхөрлөлийн үнэ цэнийг унагаж байсан удаагүй билээ. Миний найз ер нь их дөлгөөн даруу хүн л дээ. Аливаад их буйр суурьтай, нягт нямбай, хашир гэж хэлэхэд болно. Гэхдээ Сэрко маань 2-уулаа нэг тэгье гээд ямар ч санал тавихад чадахгүй ч нэг ч удаа үгүй гэж хэлж байгаагүй л найз минь байгаа юм. Та бүхэндээ нэг зүйлийг хэлэхэд удалгүй блогийн маань "Миний сайн найзууд" булангийн хамгийн анхны дугаар нийтлэгдэх бөгөөд эхний зочиноор Сэрко маань оролцох юм. Ингээд өөрийн хамгийн сайн анд болох Сэркодоо төрсөн өдрийн баярын гал халуун мэндийг дахин дэвшүүлээд амьдралд нь аз жаргал, сурлагад нь ололт амжилт, хайр дурлалд нь гэгээн инээдийг хүсье.
4 мөрт зориулъя гэж бодлоо.
Миний найз
Миний найз төөрөг тавилангийн жамаар андтайгаа учирсан
Миний найз түүх элээж найзтайгаа нэгэн сурвалж болж хуучирсан
Миний найз алдах үед минь өгөөмөр зангаараа намайг уучилсан
Миний найз нандин гэсэн бүхнээ надтай л ганц хуучилсан.......анддаа зориулав.
vneher bayarlala anddaa. bi uilllaaa hehe. hairtai shvv hugshunduuuu. vnji hahahahahah
ReplyDeleteaaw eeejdee sar shiniin mend hvrgeerei hugshuun
ReplyDeletevneheer goy blog boljee hugshuun
ReplyDeletetsashdiin surlaga hudulmurd tani unduruus undur amjil hvsie andaa ajaj amjilt haha