Хандалт

Талархлын үг

Намайг хүндэтгэн блогоор маань зочилсон танд маш их баярлалаа. Таныг дахин миний хүсэл мөрөөдлийн далайгаар аялана гэдэгт итгэлтэй байна. Таныг гүнээ хүндэтгэсэн RappeR 25.

1/25/11

Найзууддаа төрсөн өдрийн баярын мэнд хүргье!


За ингээд блогоороо дамжуулан өөрийн дотны найзууд болох Элбэгбаяр/Ээбэ/ болон Бат-Эрдэнэ/Баагий/ нартай хорвоод мэндэлсэн баярт мөч болох төрсөн өдрийн баярын гал халуун мэндийг дэвшүүлье.  Маргааш болох төрсөн өдрийн баяраа хэзээ ч мартагдахааргүйгээр сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй. Үргэлжид аз жаргалаар дүүрэн байж, ирээдүйдээ ихийг хийж бүтээгээрэй гэж найзынх нь зүгээс хүсч байгааг хүлээн авна уу? Дэлгэрэнгүйг дараад та хоёрт зориулсан раймийг уншиарай. 

Ээбэ-д

Төрсөн өдрийн баярын мэндийг чамд хүргье
Түм түмэн мэндчилгээгээр тархийг чинь дүүргье
Төрсөн өдөрт чинь зориулаад би хэдэн үг хэлье
Төө зайгүй  биш ч найздаа үзэл бодлоо илэрхийлье
Төрсөн өдөр гэдэг жилд нэг болох баяруудаас нэн чухал
Тиймээс найз нөхөдтэйгөө нэг газар сууж тухал
Энгийн даруу төлөв байдал энэ чиний бахархал 
Ээбэ миний найз болсон энэ миний талархал
Ирээдүй чиний гарт бас урд ихийг хийж бүтээгээрэй
Ирэх саад бэрхшээл бүрийг давах хэрэгтэй хичээгээрэй
Инээд хөөр, баяр баяслаар дүүрэн амьдралын төлөө зүтгээрэй
Энэ орчлонд чамайг л гэх хүмүүст үнэн голоосоо итгээрэй
Аз жаргал сайн сайхан бүхнийг онцгойлон чамд хүсье
Ариун гэгээн нөхөрлөлөөсөө урваж сэтгэлийг чинь үл зүсье
Алгуурхан өнгөрөх цаг хугацаанд омог бардам байхыг хүсье
Амттай, сургамжтай, дурсамжтай энэ амьдралд туулах зам чинь дардан байхыг хүсье.


Баагий-д

МУ-н хоккейн шигшээ багийн гол лидэр 
Маргах зүйлгүй заримдаа тэр хэт хэдэр
Гэхдээ Баагий хүн чанартай сайн залуу
Гар нь дээрх шивээс нь дээрээс доош налуу
Бүжиглэнэ манай хүн клабт доргио бас галзуу
Контер хааяа буудна нууц нэр нь гар буу
Сагс давгүй тоглоно хоолыг ч бас сайн зооглоно
Сэм сэмхэн хэсэг нөхдийг гэмгүйхэн шоглоно
Гадаад төрх байдал, стиль имиж гэж ёндоо
Ганган залуутай хэн ч барицахгүй бусдаас ондоо
Өөрийн гэх хайрлах хүнтэй сэтгэлийнхээ гүндээ
Өөрийгөө ч золиослож дийлнэ тийм л их хайртай түүндээ
Өршөөл үзүүлэхгүй нударга өгөх гэмтэй хүндээ
Өөдгүй зан лав түүнд байхгүй яг үнэндээ
Маргааш болох төрсөн өдрийн гал халуун мэнд ок?
Мартахааргүй тэмдэглэж өнгөрөөгөөрэй Баагий хээе.....




No comments:

Post a Comment