Хандалт

Талархлын үг

Намайг хүндэтгэн блогоор маань зочилсон танд маш их баярлалаа. Таныг дахин миний хүсэл мөрөөдлийн далайгаар аялана гэдэгт итгэлтэй байна. Таныг гүнээ хүндэтгэсэн RappeR 25.

1/27/11

NBA-н тоглогчдын хочны нэвтэрхий толь


Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэх гэж буйдаа таатай байна. Бидний хамгийн ихээр шимтэн үзэж сонирхдог спорт бол сагсан бөмбөг тэр тусмаа АНУ-н үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA билээ. Энэ удаад та бүхэндээ сонин хачин булангаараа NBA-н үе үеийн тоглогчдын хочийг толилуулахаар зорьлоо. Хоч гэхээр гайхаж байж болох юм. Тэгвэл анх NBA үүсэн хөгжиж, тоглолтууд явагдаж эхэлснээс хойш сагсан бөмбөгийн spectator буюу судлаач, шинжээчид тамирчдад хоч өгөх зуршлыг бий болгосон байна.