Хандалт

Талархлын үг

Намайг хүндэтгэн блогоор маань зочилсон танд маш их баярлалаа. Таныг дахин миний хүсэл мөрөөдлийн далайгаар аялана гэдэгт итгэлтэй байна. Таныг гүнээ хүндэтгэсэн RappeR 25.

1/25/11

Найзууддаа төрсөн өдрийн баярын мэнд хүргье!


За ингээд блогоороо дамжуулан өөрийн дотны найзууд болох Элбэгбаяр/Ээбэ/ болон Бат-Эрдэнэ/Баагий/ нартай хорвоод мэндэлсэн баярт мөч болох төрсөн өдрийн баярын гал халуун мэндийг дэвшүүлье.  Маргааш болох төрсөн өдрийн баяраа хэзээ ч мартагдахааргүйгээр сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй. Үргэлжид аз жаргалаар дүүрэн байж, ирээдүйдээ ихийг хийж бүтээгээрэй гэж найзынх нь зүгээс хүсч байгааг хүлээн авна уу? Дэлгэрэнгүйг дараад та хоёрт зориулсан раймийг уншиарай. 

Boston Celtics багийн 2007-2008 оны улирлын гайхамшигт ялалт, амжилт

 

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Блогийн маань торгон агшин хэмээх булангаараа та бүхэнтэйгээ уулзаж буйдаа туйлаас баяртай байна. Энэхүү булангаараа спорт сонирхогч, үзэгч, хөгжөөн дэмжигчид бидний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн, дахин давтагдашгүй спортын гайхалтай мөчүүдийн талаар өгүүлэх юм. Хамгийн эхний мэдээгээрээ хүмүүсийн хамгийн ихээр хичээллэх дуртай спортуудын нэг болох сагсан бөмбөгтэй холбоотой тэр тусмаа АНУ-н Үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-н 2007-2008 оны улирлын аваргын төлөөх тоглолтын талаар өгүүлэх гэж байна. Магадгүй та аан, Big Three-н хүсэл мөрөөдөл биелсэн тэр мөч үү? гэж хэлж эсвэл бодож байж болох юм. Тиймээ, тэр мөчийн талаар дэлгэрэнгүйгээр өгүүлэхийг хүссэн юм. NBA-д тоглож буй тоглогч бүрт нэг хүсэл мөрөөдөл бас нэг зорилго байдаг. Тэр нь баян болж, од болж, их мөнгө олж тансаг харшид амьдрах бус. Харин аваргын бөгжийг зүүх явдал байдаг юм.