Хандалт

Талархлын үг

Намайг хүндэтгэн блогоор маань зочилсон танд маш их баярлалаа. Таныг дахин миний хүсэл мөрөөдлийн далайгаар аялана гэдэгт итгэлтэй байна. Таныг гүнээ хүндэтгэсэн RappeR 25.

1/24/11

Зургийн цомог №1 /Хөгжилтэй агшин/

  

Ингээд та бүхэндээ хамгийн эхний мэдээллээрээ инээд хүргэм, хөгжилтэй 40 ширхэг зургийг толилуулж байна. Магадгүй таны сэтгэл жаахан гундуухан, сэтгэл санаа тань тавгүй байвал эдгээр зурагнуудыг үзээд бага ч болов танд инээдийг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.  Би лав хувьдаа үзэж сонирхоод үнэхээр их инээсэн шүү. Инээвэл залуужна гэж сайхан үг байдаг шүү дээ. Ингээд зурагнуудаа таалан соёрхоно уу.

Таны энэ өдрийн амгаланг эрье!

 
Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амгаланг эрж, миний бие мэндчилж байна. Интернэт гэх технологийн дэвшил манай улсад нэвтрээд чамгүй олон жил өнгөрчээ. Түүнчлэн үүнийг дагаад олон ч шинэ дэвшилтэт зүйл бий болсон билээ. Мэдээж үүний нэг төлөөлөл нь блог гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Би хувьдаа одоогоос 2 жилийн өмнө блог гэх зүйлийн талаар анх мэдээлэл авч, ач холбогдол болон үр өгөөжийг нь өөрийн биеэр мэдрэхийг үнэхээр их хүсч байсан маань саяхан мэт санагдаж байна. Өмнө нь гэхдээ 2 ч удаа блог гэх зүйлийг нээж, ажиллуулж байсан ч тодорхой шалтгааны улмаас дорвитой нэг үр дүнд хүрч чадаагүй юм. Харин энэ удаад нэлээн бодож тунгаасны эцэст энэхүү блогийг ажиллуулж, мэдээ мэдээлэл нийтлэн, цахим ертөнцийн нэг томоохон төлөөллөөр хүчээ сориод үзье гэж бодлоо.