Хандалт

Талархлын үг

Намайг хүндэтгэн блогоор маань зочилсон танд маш их баярлалаа. Таныг дахин миний хүсэл мөрөөдлийн далайгаар аялана гэдэгт итгэлтэй байна. Таныг гүнээ хүндэтгэсэн RappeR 25.

2/2/11

Сар шинэдээ сайхан шинэлээрэй


Энэ өдрийн амгаланг айлтгаад, блогоороо дамжуулан монгол зон олондоо илжигэн хэмээх төмөр туулай жилийн сар шинийн мэнд хүргэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хүсье. Мөн цагаан сартай холбогдуулан блог маань 7 хоногийн хугацаатайгаар үйл ажиллагаагаа түр зогсоох болсныг анхаарна уу. Та бүхэн сайхан шинэлээрэй.

2/1/11

Шүтээн минь болсон ээж тандаа төрсөн өдрийн баярын мэнд хүргье!

 
За өнөөдөр мэндчилгээ булангийнхаа нэгэн чухал дугаарыг хүргэж байна. Өнөөдөр бол 2-р сарын 2-ны өдөр. Жил бүрийн энэ өдөр надад маш эрхэм өдөр байдаг юм. Учир нь энэ хорвоод намайг 10 сар гэдсэндээ тээж, 18 жил өсгөж хүмүүжүүлж, өдий зэрэгт хүргэсэн ачлал буянт ээжийн минь төрсөн өдрийн баяр тохиодог юм.

1/31/11

Хамгаас хайрт эрхэм анддаа төрсөн өдрийн мэнд хүргье!

 
Энэ өдрийн мэндийг блогоор маань зочилдог нийт хүмүүстээ хүргье. Өнөөдөр мэндчилгээ булангийнхаа 2 дахь дугаарыг хүргэх гэж байна. Энэ удаа удахгүй төрсөн өдөр нь болох гэж буй анд найз Сэр-Од буюу Сэркодоо төрсөн өдрийн баярын гал халуун мэндийг дэвшүүлж байна. Сэркогийн хувьд энэ хорвоо дээрх миний хамгийн дотны найз минь бөгөөд эрхэм хүмүүсийн маань тоонд ч зүй ёсоор ордог хүн юм.

1/30/11

Судасны хатуурлаас хэрхэн сэргийлэх вэ?


Энэ өдрийн амгаланг эрээд эрүүл мэнд булангийнхаа эхний мэдээг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү булангаараа дамжуулан таны эрүүл мэндэд бага ч болов тус нэмэр хүргэх үүднээс мэдээ, мэдээлэл хүргэж байх юм. Өнөөдөр судасны хатуурал гэх өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай мэдээлэл оруулахыг зорьлоо. Танд хэрэгтэй гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна.

1/29/11

Зургийн цомог №2 /Хүүхэлдэйн киноны баатрууд/


Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Удалгүй Монголын ард түмний эрхэм дээд баяр болох Цагаан бар болох гээд хотол олон маань зав чөлөө муутай байгаа болов уу. Хэдий тийм ч блогийг маань үзэж сонирхон хүсэл мөрөөдлийн далайгаар аялж байгаад туйлаас баяртай байгаагаа хэлэхэд таатай байна. Өнөөдөр та бүхэндээ зориулан зургийн цомог булангийнхаа 2 дахь дугаарыг хүргэж байна. Бидний шимтэн үзэх дуртай хүүхэлдэй кинонуудын гол дүр болон туслах дүрийн баатруудын зурагнуудыг хүргэхээр зорьлоо. Магадгүй таны хүүхэд насандаа үзэж байсан хүүхэлдэйн кинонуудын баатрууд ч байж мэдэх юм. Нийт 30 зураг байгаа болохоор таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Ингээд зурагнуудаа үзэж сонирхоно уу?

1/27/11

NBA-н тоглогчдын хочны нэвтэрхий толь


Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэх гэж буйдаа таатай байна. Бидний хамгийн ихээр шимтэн үзэж сонирхдог спорт бол сагсан бөмбөг тэр тусмаа АНУ-н үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA билээ. Энэ удаад та бүхэндээ сонин хачин булангаараа NBA-н үе үеийн тоглогчдын хочийг толилуулахаар зорьлоо. Хоч гэхээр гайхаж байж болох юм. Тэгвэл анх NBA үүсэн хөгжиж, тоглолтууд явагдаж эхэлснээс хойш сагсан бөмбөгийн spectator буюу судлаач, шинжээчид тамирчдад хоч өгөх зуршлыг бий болгосон байна.

1/25/11

Найзууддаа төрсөн өдрийн баярын мэнд хүргье!


За ингээд блогоороо дамжуулан өөрийн дотны найзууд болох Элбэгбаяр/Ээбэ/ болон Бат-Эрдэнэ/Баагий/ нартай хорвоод мэндэлсэн баярт мөч болох төрсөн өдрийн баярын гал халуун мэндийг дэвшүүлье.  Маргааш болох төрсөн өдрийн баяраа хэзээ ч мартагдахааргүйгээр сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй. Үргэлжид аз жаргалаар дүүрэн байж, ирээдүйдээ ихийг хийж бүтээгээрэй гэж найзынх нь зүгээс хүсч байгааг хүлээн авна уу? Дэлгэрэнгүйг дараад та хоёрт зориулсан раймийг уншиарай.